
Эцэг эхчүүд та бүхэнд хүүхдэд өгөх хориотой эмний талаар бяцхан мэдээллийг хүргэж байна.
Аспирин
Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаас болж эмгэгд хүргэх аюултай байдаг байна. Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай.
Бөөлжис/Гулгилт/-ын эсрэг эм
Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурын зүйл бөгөөд ямар ч эмийн шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.
Том хүний эм уулгах
Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе.
Хэн нэг хүнд бичсэн эмийн жороор эм өгөх
Өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй.Эмийг зөвхөн уг хүнийнх нь л өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдгийг сана.
Хугацаа нь дууссан
Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг бол шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг. Тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэсэнээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлж эхлэнэ.
Парацетамол агуулсан
Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг гэвч хүүхэддээ дан парацетамолыг өгч болохгүй. Эм чинь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/агуулсан эмийг хэрэглүүлээрэй.
Зажилдаг эм
Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар шингэн зүйлийг уулгаарай.
Хүүхдэд өгөх хориотой эмүүд | ||
Үзсэн: 4007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.