Шууд Chart

Үндэсний сургагч 550 багш орон нутгийг зорилоо

2019-08-16 13:31:33

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний хэмжээний сургалт орон нутагт  наймдугаар дугаар сарын 15-аас эхлэн явагдана. Энэ сургалтыг зохион байгуулах 550 сургагч багш энэ сарын 14-ний өдөр орон нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Орон нутагт нийт 28000 багшид энэ сургалтыг хүргэх бөгөөд эхний ээлжид 11 аймгийн 14 мянган багш наймдугаар сарын 15-18-ны хооронд, үлдсэн 14 мянган багш мөн сарын 20-24 хооронд сургалтад хамрагдах юм. Харин Улаанбаатар хотын багш нарын сургалт наймдугаар сарын 27-30 хооронд явагдана.


Үндэсний сургагч 550 багш орон нутгийг зорилоо  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй