Шууд Chart

Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавьж буй хяналт шалгалтыг талаар уулзалт хийлээ

2025-06-05 16:14:39

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Гаалийн ерөнхий газартай импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго стандартын шаардлагад нийцээгүй хүнсний бараа бүтээгдэхүүн сүүлийн үед хилээр нэвтрэх болсонтой холбогдуулж ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хаяг шошгын стандартын шаардлагыг хангуулах, гаалийн тавих хяналтыг чангатгах, шаардлага хангахгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхийг зогсоож, хил дээрээс буцаах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох талаар санал солилцож, хоёр талаасаа холбогдох төлөөллийг оролцуулан Ажлын хэсгийг байгуулан хамтран ажиллахаар тохирлоо.

Уулзалтад ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай, хүнсний чанар стандартын ахлах байцаагчид, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэрмаа, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, Хорио цээрийн хэлтсийн дарга Б.Батмөнх болон гаалийн улсын байцаагчид оролцов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавьж буй хяналт шалгалтыг талаар уулзалт хийлээ  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй