Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна

2019-08-23 09:19:35
Error loading player: No playable sources found

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. 

 Захирамжийн дагуу:

  • - Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
  • - Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно. 
  • Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе. Захирамжийн хүрээнд хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шугам сүлжээний өргөтгөл засварын ажлыг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

 

 

Амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-08-25 22:27
1nd buh surguuliud neeltee hiine. Tegeed dugaariin hyazgaarlalttai bh yum u

Бидэнтэй нэгдээрэй