Шууд Chart

Олон тооны идлэг шонхор, ногтруу барьсныг илрүүлэв

2019-09-09 11:14:48

Авто тээврийн шалган бүртгэх товчоо, хяналтын цэгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид 24 цагаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоох авто тээврийн шалган бүртгэх товчоогоор

Шувуу тээвэрлэсэн гадаадын болон монгол иргэд БОАЖЯ-наас 50 идлэг шонхор шувуу соёлын зориулалтаар барих зөвшөөрөл авсан ч орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй, амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримтгүй байжээ. Мөн 30 ногтруу барих зөвшөөрөлтэй ч зургаан шувуу нэмж барьсан зэрэг зөрчил гаргасан аж. Холбогдох албаныхан шувууг нийслэлийн Байгаль орчны газрын Ан амьтан асрах төвд байршуулан, эзэн холбогдогчийг нь байцааж, бичиг баримтыг нь шалгаж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олон тооны идлэг шонхор, ногтруу барьсныг илрүүлэв  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Gg [127.0.0.xxx] 2019-09-09 13:12
Ene nugu facebookeer shuugad bsn medeeleliin daguu munuu
иргэд [127.0.0.xxx] 2019-09-09 12:36
Энэ бол шалгах ёстой зөрчил мөн байна,тэхдээ хэдэн жилийн өмнөөс эх орныхоо баялаг болох шонхор шувууг гадныханд хайр найргүй агнуулаж бариулаж хувьдаа их ашиг олсон гэх сайд дарга нарынхаа асуудлыг шалгаж үнэн худлыг тогтоолдоо,ерөөсөө энэ бүх болохгүй бүтэхгүй хууль зөрчсөн юмнууд чинь дандаал дээрээсээ толгойноосоо,төрд шургалсан луйварчидаас эхлэлтэйг мэдсээр байж асуудлыг дээрээс нь биш дороос нь шалгаж,юм хийсэн асуудлыг шалгасан нэр зүүдэгээ болих хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй