
Төмөр замын ажил эрчимтэй, сайн явагдаж байгаа талаар ЗХ-ний 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэн өнгөрсөн хугацаанд мэдэгдсэн билээ. Тэгвэл “Сэгитекс” компани 7.4 сая төгрөгийн үнэ бүхий 200 гаруй ноосон майк, малгайг дээрх цэргийн алба хаагчдад зориулан үйлдвэрлэсэн байна. Тус компанийн ерөнхий захирал Б.Сэргэлэн болон менежер Н.Тунгалаг нар үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнээ цэргийн алба хаагчдад хүлээлгэн өгчээ.
Энэ үеэр ЗХ-ний төмөр замын 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэн “Бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн алба хаагчдыг дэмжиж, бид бүхний ажлыг хүндэтгэж буйд баярлаж байна. Бидэнд Монгол Улсын ирээдүй болсон бүтээн байгуулалтын ажил олдож буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад мэдээллийн эх сурвалжаар олж мэдээд дулаан хувцсаар хангаж байгаад баярлалаа” гэсэн байна.
Цэргүүдээр төмөр замын ажил хийлгэж байна гэсэн магтаал, шүүмжлэл цөөнгүй гарсан
Мөн “Сэгитекс” компанийн захирал Б.Сэргэлэн “Та бүгдийн хийж буй ажлыг харлаа. Үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Цэргүүдээр төмөр замын ажил хийлгэж байна гэсэн магтаал, шүүмжлэл цөөнгүй гарсан. Миний хувьд цэргийн алба хаагаагүй ч бүтээлч хүмүүст сэтгэлийн дэм үзүүлье гэж бодсон. Манайх ноос, ноолуурын тоног төхөөрөмж нийлүүлдэг байгууллага. Үйлдвэрлэгч биш ч гэлээ монгол малын ноосоор, монгол ажилчид өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ” гэсэн байна.
том бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчнийг оролцуулж буйд баяртай байна
Энэ үеэр Цэргийн алба хаагчдыг төлөөлөн 032 дугаар ангийн ахмад Б.Тамир “Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах энэ том бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчнийг оролцуулж буйд бид бүхэн маш их баяртай байгаа. Энэ бол хамгийн том нүдээ олсон ажил гэж би бодож байгаа. Хүйтний цаг ирж буй үед бүтээн байгуулалтад ажиллаж буй цэргийн алба хаагчдыг дулаан хувцсаар хангаж байгаад маш их баярлалаа. Бид бүхэн төлөвлөсөн ажлаа хугацаандаа дуусгана” гэв.


Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж буй цэргүүдэд ноосон хувцас өгчээ | ||
Үзсэн: 1877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.