Шууд Chart

Ноён уулын шүүх хурал: “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

2019-09-10 17:38:26

Тус шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ноён уулын шүүх хурал: “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй