
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хэлмэгдэгсдийн хөшөөнд Төрийн өндөрлөгүүд хүндэтгэл үзүүллээ”, “Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн саналын тэдэн хувийг авна гэдэг зүйл анхнаасаа байхгүй байсан”, “Б.Мандухай: Хар тамхины наймаа бол хувиа хичээсэн хүмүүсийн улс үндэстнийхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “
”, “Их нүүдэл саарсан уу”, “Үндэсгүй үзэл бахархалгүй Монгол” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хуулийг өөрчлөх АИХ-ыг байгуулъя”, “Н.Энхбаяр: Ерөнхийлөгч саналаа татсан, одоо хэлэлцэх төсөл байхгүй”, “Байгалийн хийг Монголоор дамжуулах асуудлыг судалж үзэхийг В.Путин даалгав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хамрын хийд орчимд байсан лицензийг цуцалсан ч дахин шүүхэд ханджээ”, “Алдагдсан боломж ба шинэ гарц”, “Л.Лхагвадулам: Аав маань сайн дураар цэрэгт мордсон нь хувь тавилангийн дуудлага байсан болов уу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.