Шууд Chart

Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг дахин хэлэлцүүлэхээр боллоо

2019-09-11 09:57:54

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын хамтран бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Онон, М.Нарангэрэл нарын өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ.

Эргэн сануулахад, 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг, иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан.

Тухайлбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан байдаг. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө гарч ирсэн юм. Энэ хэрэгт нийтдээ 25 хүн нэр холбогдсон бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тэгвэл .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын хэргийг дахин хэлэлцүүлэхээр боллоо  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй