
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
"Corporate convention" центр
09:00 цагт: Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно. Уг арга хэмжээнд гадаадын 18 орны эрдэмтэн, судлаач оролцож, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлнэ.
ЗАСГИЙН ГАЗРЫН II БАЙР
09:00 цагт: “OCLC WorldCat - Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог" номын санч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн зохион байгуулагдана. Утас: 99849000
ХНХЯ
10 цагт: “Жендэрт суурилсан хүчирхийлэл, нийгмийн ажлын арга зүй” сэдэвт жишиг хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг танилцуулж, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн албан хэрэгцээнд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
АН-ын төв байр
11:00 цагт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэр болон маргааш болох арга хэмжээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
“Мишээл Экспо” төв
11:00 цагт: Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран 44 дэх жилдээ зохион байгуулж буй "Улаанбаатар Түншлэл" олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт болно.
ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний найман сарын статистик мэдээллийг танилцуулна.
ШУТИС-ийн төв байр
14:00 цагт: “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг болно. Утас: 86664646
ХХААХҮЯ
16:00 цагт: ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-аас санаачлан “Эх дэлхийгээ хайрлая, модоо хамгаалъя” гэсэн уриатайгаар “Байгууллагынхаа цаасны хэрэглээ зардлыг бууруулах, хэмнэх, гамнах, нэгэнт гарсан цаасны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тушааж хэвшүүлж хог хаягдлыг бууруулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Энэ санал санаачилгыг өргөжүүлж, байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “3R” хөдөлгөөний талаар мэдээлэл өгнө. Утас: 88087892
ӨНӨӨДӨР: Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно | ||
Үзсэн: 476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.