Шууд Chart

Сурагчдын идсэн хоолны дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүллээ

2019-09-12 16:19:03

“Уудам Монгол” едүкейшн сургуульд хоол нийлүүлдэг байсан “Рааш булаг” ХХК-ийн “The fountain” рестораны үйл ажиллагаанд Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад тус ресторан нь “Уудам Монгол” едүкейшн сургуульд халуун хоол хүргэж өгөхдөө нэг удаагийн саванд савлаж, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын бус хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын авто машинаар тээвэрлэж, 40-50 минутанд боловсруулсан хоолоо хүргэж өгдөг зөрчлийг гаргасан байна.

Хордлого гарсан 09 дүгээр сарын 11-ний өдөр тус компаниас зутан шөл үхрийн махан котлет, япон маягаар амталсан төмсний салатаар сурагчдад үйлчилжээ. Улсын байцаагчид тухайн өдрийн 3 хоолны дээж, эрүүл зүйн нян судлалын 10 арчдас, ундны ус, цагаан будаа, золотая янта майонез, дашида хамтлагч, давс, хар перец гэсэн 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн, 1 удаагийн 1,2 дугаар хоолны хуванцар савнаас дээж авч НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сурагчдын идсэн хоолны дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүллээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй