
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Туушин” зочид буудал
09:00 цагт: Дэлхийн Ардчиллын өдөр, Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”,
Утас:91110416, 88087678Соёл, урлагийн газар
09:00 цагт: “Соёлын илэрхийлэл ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл” хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт болно. Утас: 51/264945, 80788078
Гадаад харилцааны яам
09:00 цагт: Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
Онцгой байдлын ерөнхий газар
10:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас Японы Улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууссан. Уг төслийн хаалт, төслийн үр дүнг хэлэлцэх үйл ажиллагаа болно. Утас: 99007969, 88249813
"Blue sky" зочид буудал
10:00 цагт: Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг болно. Утас: 88027947
Хангарди ордон
11:00 цагт: Японы соёлын наадмын хэвлэлийн хурал болно.
Төв аймаг
11:00 цагт: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрны нээлт, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ болно. Утас: 88810818
МТҮП
13:00 цагт: Монголын Сайтын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг зохион байгуулна. Утас: 99115624 /Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоот/
Шангри-ла молл
17:00 цагт: “Огтлолцол” киноны нээлтийн ажиллагаа, улаан хивсний ёслол болно. Уг арга хэмжээнд урилгаар олны танил эрхмүүд болон дээрх киноны уран бүтээлчид оролцоно.
МУИС-ийн II Байр
18:00 цагт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийн танилцуулга болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийн дэд ажлын хэсгийн судлаачид оролцоно.
ӨНӨӨДӨР: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрны нээлт болно | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.