
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчид хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирох болон холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс “Хүүхэд” арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулан ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн 97 дугаар дунд сургуулийн бага ангийн сурагчдад сургалт оржээ. Тус сургалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Отгонсүрэнтэй хамтран явуулсан бөгөөд бага насны хүүхдүүдийн онцлог, сэтгэхүйд тохирсон хэлбэрээр заасан аж.
Ташрамд дуулгахад,
Мөн дээрх сургалтын үеэр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, гарын бэлэг гардуулж, сурлагын амжилт хүсчээ.



“Хүүхэд” арга хэмжээ зохион байгуулж байна | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.