
Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. Түүнчлэн багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.
Тэгвэл “August” баг ESL Pro league тэмцээний Азийн хаалттай сонгон шалгаруулалтын эрхийн төлөөх тэмцээнд оролцож, хагас шигшээд нутаг нэгт “29/90” багтай таарч 2:0-ээр ялалт байгууллаа. “August” багийн хувьд дараагийн тоглолтоо Хятадын “Invictus gaming” багийн эсрэг хийх бөгөөд ялалт байгуулвал хаалттай сонгон шалгаруулалтын эрх авна.

“August” баг эхний тэмцээндээ амжилттай оролцож байна | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.