
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
09:00 цагт: Монголын үндэсний паралимпийн өдрийг тэмдэглэнэ. Уг арга хэмжээнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Азийн паралимпийн хорооны гүйцэтгэх захирал Тарек Моуе, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү нар оролцох бөгөөд Монголын үндэсний паралимпийн хорооны дээд шагнал болох “Алтан нар” гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99143205
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк
09:30 цагт: Нийслэлийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг "Миний анхны робот" тав дахь удаагийн бүтээлч арга хэмжээ болно.
Сүхбаатарын талбай
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр" болно. Утас: 99849000
хүүхдийн урлан бүтээх төв
10:30 цагт: БНХАУ-ын Соёлын сангийн "Торгоны зам олон улсын хувцас загварын долоо хоног - Шилдэг бүтээлүүдийн олон улсын үзэсгэлэн" болно. Утас: 99999632
11:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт болно.
ӨНӨӨДӨР: “Үндэсний номын баяр" болно | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.