
Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын агентлаг, хэлтсийн удирдлага болон ажилтнууд, шинэ гавьяатын гэр бүл, найз нөхдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт
Энэ үеэр соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн “Би дайны гал дүрэлзэж, дарийн утаа суунагласан Халхголд төрж өссөн, ажиллаж амьдарч байна. Монголын төрд 46 жил хөдөлмөрлөж, үүнээс есөн жилд нь малын эмчээр аж ахуйн байгууллагад ажилласан. Бусад он жилүүдэд нам, олон нийт, соёлын байгууллагад ажилласаар ирсэн. То Ван судлал, Халхголын дайны түүх судлалд 34 жил өөрийн авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориуллаа. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн 155 дугаар зарлиг маш их бэлэгшээлтэй өдөр буюу 2019 оны есдүгээр сарын 9-нд гарч соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолыг Ерөнхийлөгч Х.Баттулга энгэрт минь зүүж, “За өвгөн минь хойч залуу үеээ цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, Монгол омогшил, Монгол бахархлыг Монголчуудад төлөвшүүлэхэд өшөө их хувь нэмрээ оруулаарай” гэж хэлсэн. Түүнийг би Монголын төрөөс надад итгэл хүлээлгэсэн тусгай захиа даалгавар гэж ойлгож байна. Гавьяат цол авна гэдэг нь нэр төрийн хэрэг боловч маш их хүмүүсийн итгэл, сэтгэл, хүлээлт, захиас даалгавар үлдэж байгаа.
Хууччуулын хэлдгээр “Хүн малын зоо тэнийсэн” энэ сайхан өдөр Дорнод аймагт минь хүндэтгэлтэй хөшөө дурсгалын өмнө олон хүний төлөөлөл хүрэлцэн ирж намайг угтаж авсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй өшөө их хөдөлмөрлөж, зүтгээрэй гэж, төрийн албанд ажиллаж байх хугацаандаа ч бус, ажиллахгүй ч гэлээ энэ ажлаа л үргэлжлүүлж хийгээрэй гэсэн захиа даалгавар гэж ойлгож байна.

Л.Мягмарсүрэн: Би дайны гал дүрэлзэж, дарийн утаа суунагласан Халхголд төрж, өссөн | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.