Шууд Chart

Бондын эргэн төлөх хугацааг сануулахад...

2014-03-04 13:30:59

Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд 580 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй гаргасан. Энэ бондыг Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан учир Засгийн газрын өрд тооцогдож байгаа. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банк” бондын төлбөрөө төлж дийлэхгүйд хүрвэл, хариуцлагыг нь Засгийн газар хүлээх юм. Засгийн газрын өрд тооцогдож буй энэ бондын төлбөрийг хийхэд гурван жилийн хугацаа үлджээ. Тодруулбал, хөрөнгө оруулагчдаас авсан 580 сая доллараа 2017 оны гуравдугаар сарын 21-нд буцаан төлөх ёстой юм.

Засгийн газар 2012 оны сүүлч, 2013 оны эхээр түүхэндээ анх удаа өөрийн бондыг дэлхийн зах зээлд гаргаж арилжаалсан. Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд нэг тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй гаргасан. Тэгвэл 2013 оны нэгдүгээр сарын 5-нд 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэй гаргасан. Чингис хэмээн нэрийдсэн 1.5 тэрбум ам.долларын бондын эргэн төлбөрийг 2018 оноос эхлэн хийнэ. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 5-нд таван жилийн хугацаатай бондын төлбөрийг, 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд 10 жилийн хугацаатай бондын төлбөрөө хийх ёстой.

Засгийн газар “Чингис” бондоос босгосон 1.5 тэрбум долларын орлогоо төсөл хөтөлбөрт нь зарцуулж дуусаагүй, хүүгийн төлбөрт орж суугаа. Гэтэл араас нь “Самура” хэмээн нэрийдсэн 30 тэрбум иений бондыг Японы зах зээлд гаргах нь тэр. Бондын орлого 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны дансанд орж ирсэн. Ингэхдээ Хөгжлийн банкны дансанд ердөө 24 тэрбум 250 сая иен байршсан. Үлдэх 5.7 тэрбумын эрэлд манай сайт гарахад, Японы хамтын ажиллагааны банкны баталгааны төлбөрт суутгуулсан нь тодорхой болсон. Дундаасаа сох дутсан энэ бондын төлбөрийг манай улс 2023 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хийх ёстой юм байна. Ингэхдээ бонд худалдаж авсан Японы банкуудад 30 тэрбум иен төлөх ёстой. Монгол Улсын  Засгийн газрын дэлхийн зах зээлд гаргасан бондын эргэн төлөлтийн хугацааг сануулахад ийм байна!!!
 

Нийтэлсэн: А.Энхтуул

Бондын эргэн төлөх хугацааг сануулахад...  
Үзсэн: 4527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-03-05 10:06
Амжилт, үнэтэй нийтлэл мэдээлэл бичжээ, Туул сэтгүүлчид ажлын өндөр амжилт хүсэе

Бидэнтэй нэгдээрэй