
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг этгээдийг өчигдөр өглөө 06:45 минутад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Уг иргэн баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг зургаан гр хар тамхи хадгалж байсан нь тогтоогджээ.
Мөн түүний биеэс шээсний шинжилгээ авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Улмаар уг гадаадын иргэнд холбогдуулан эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа жа. Түүнчлэн тухайн этгээдэд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хилийн хорих тавих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хувийн дунд сургуульд багшлахаар ирсэн гадны иргэн зургаан кг хар тамхи хадгалж байжээ | ||
Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.