Шууд Chart

Томуу ихэсчээ

2014-03-04 14:09:11

Энэ оны хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, 13 сум, гурван өрхийн Эрүүл мэндийн төвд 4600 гаруй хүн ирж, үзүүлэн эмчийн зөвлөгөө авчээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн нийт дуудлагын 50 гаруй хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзлэж, өмнөх долоо хоногоос 13 хувиар өссөн байна. Иймээс аймгийн төвийн хүүхдийн байгууллагуудад хамар, залгиурын үрэвсэлт өвчнийг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг эмч нар хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Томуугийн өвчлөл 15 хувиас өндөр гарсан тохиолдолд эмнэлгийн ажиллагсад уртасгасан цагаар ажиллаж, гэрээр үзлэг хийх, хүүхдийн байгууллагыг түр хаах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг хэдий ч одоогоор хүн амын өвчлөлд анхаарахаас илүүтэй малын шүлхий өвчнийг дарах ажилд хүчээ чиглүүлэн ажиллаж байгаа ажээ. Ийнхүү Хэнтий аймагт малын шүлхий өвчний хажуугаар хүн амын дунд томуугийн өвчлөл ихэслээ гэж МҮОНР-ийн Хэнтий аймаг дахь сурвалжлагч Д.Одонтунгалаг мэдээллээ.


Томуу ихэсчээ  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй