Шууд Chart

"Гол тоглогч" номын I болон II боть худалдаанд гарчээ

2019-09-18 15:56:04

Монголын сэтгүүл зүйн “памфлетын их мастер” хэмээн “цол”-луулаад буй сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжавын "Гол тоглогч-2" ном өнгөрсөн бямба гарагт төв талбайд болсон “Номын баяр”-ын үеэр нээлтээ хийсэн.

Тус ном эхний дэвтэртээ Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг эрхмийн жинхэнэ түүхийг дэлгэж, өнгөрсөн оны “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ээр шалгарсан. Харин энэ удаад “Гол  тоглогч-2” номд Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал зэрэг улс төр, нийгмийн гол зүтгэлтний талаар ёгт егөө хэлбэрээр өгүүлжээ.

Түүнчлэн

Сонирхуулахад, "Гол тоглогч-1, 2" ном өнөөдрөөс эхлэн “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүр болон онлайн хүргэлтээр борлуулагдаж эхэлсэн аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Гол тоглогч" номын I болон II боть худалдаанд гарчээ  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй