
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол хүүхдүүдийг харийн иргэд багш нэрээр хар тамхинд донтуулж байна”, “С.Эрдэнэ: Энэ цаг үед Их хурал тарвал маш том эрсдэл дагуулна”, “Дөнгөтийн Цоодол найрагчтай Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ”, “Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Шалгалт” айсуй”, “Хэн дуртай нь УИХ-ыг тараадаг жишиг тогтох вий”, “
” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Итгэ, гэхдээ шалга”, “Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа”, “Их хуралд хүргэх үг мину” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “МАН-ын 47 гишүүн ард түмэн, нийгмийн захиалгыг биелүүлэхээр нэгдлээ”, “МСНЭ: Сэтгүүлч улстөрчийг биш, улстөрч сэтгүүлчийг шантаажилж буй хэлбэр юм”, “Х.Батсуурь: 29 жилийн дотор Монгол Улс зургаан удаа дампуурлын ирмэгт хүрсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.