Шууд Chart

Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт маргааш болно

2019-09-19 14:43:43

. Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой ажээ.

Уг чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй оролцоно. Мөрдэстөн бүсгүйчүүд энэ уулзалтаар  “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон өөрсдийн урласан гар урлалын бүтээлээ дэлгэх юм байна.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, цэргийн эмэгтэй алба хаагчдын тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос цэргийн шилдэг 10 эмэгтэй алба хаагчид  шагнал гардуулахаар төлөвлөжээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт маргааш болно  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй