
БНХАУ-ын Засгийн газар болон ССTV хамтран зохион байгуулсан “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан медиа форум өнгөрсөн долоо хоногт урд хөршид болсон. Дэлхийн 30 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцсон тус форумд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн Ерөнхий продюсер Ц.Цэнд, МҮОНР-ийн "Хурд" агентлагийн дарга Ж.Нарангэрэл нар энэ сарын 9-12-нд оролцлоо.
Мөн
юм.Дээрх арга хэмжээний хүрээнд газар зүйн байршлаараа нэг бүсэд харьяалагдах орнуудын болон дэлхийн хөгжингүй орны хэвлэл мэдээллийн салбарынхан нэг дор цуглаж, “Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд хэрхэн хамтран ажиллах вэ” сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанд оролцсон. Түүнчлэн энэ үеэр МҮОНРТ-ээс “How to promote the news cooperation through Co-production Program” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн БНХАУ, Вьетнам, Герман, Франц улсын төлөөлөгчидтэй туршлага хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

МҮОНРТ "Шинэ тутамд хөгжиж буй хэвлэл мэдээллийн байгууллага” шагнал хүртлээ | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.