
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Сүхбаатарын талбай
08:30 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг болно.
IBIS зочид буудал
09:00 цагт: "Мэс заслын үеийн сэргээн засахын тусламж үйлчилгээ" сэдэвт олон улсын хурал болно. Утас 99077976
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.
УДБЭТ
10:00 цагт: УДБЭТ-ын хамт олон “Монголын соёл урлагийн баяр-2019” арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан театрын соёл, уран бүтээлийн талаар сургалт хийнэ. Утас: 99024933
Монгол-Солонгосын политехник коллеж
10:00 цагт: МСҮТ, политехник коллежийн суралцагчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх төсөлд хамрагдаж зуны амралтаараа тэтгэлэгтэй суралцсан хүүхдүүд сурч мэдсэнээ тайлагнана. Утас: 91915340, 99047423, 99519677, 88843030
Багш хөгжлийн ордон
10:00 цагт: "Монгол-БНСУ-ын багш солилцооны хөтөлбөр"-т хамрагдаж, БНСУ-д гурван сар мэргэжлийнхээ дагуу ажиллаж, туршлага судалсан 12 багш тайлан уулзалт хийнэ. Утас: 86061497
"Найрамдал" ОУХЦ
10:00 цагт: "Сумын татварын улсын байцаагчдын сургалт-зөвлөгөөн"-ий нээлт болно. Утас 80070366, 80806689
Сүхбаатарын талбай
10:25 цагт: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
Соёлын төв өргөө
10:40 цагт: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүдийн чуулга уулзалт болно. Утас: 99121715, 88081693
Засгийн газрын XI байр
11:00 цагт: ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв
11:00 цагт: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийнэ. Утас: 88049313
"Драгон" худалдааны төв
11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна. Утас: 99847727
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: АТОЗ нам, Улсаа хамгаалах ард түмний хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Босоо хөх Монгол бүлгэмээс мэдээлэл хийнэ.
сонгинохайрхан дүүрэг
12:00 цагт: Сонсголонгийн төмөр бетон хос гүүрийг нээх ёслолын ажиллагаа болно. Утас: 99065467
ӨНӨӨДӨР: Сонсголонгийн төмөр бетон хос гүүрийг нээх ёслолын ажиллагаа болно | ||
Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.