
Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-н жинд зодоглосон “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, “Москва-2010”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алт, “Будапешт-2013”-ын мөнгөн медальт, ”Казань-2013” дэлхийн оюутан залуучуудын “Универсиад-2013” наадмын аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гран-при” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын долоон удаагийн аварга,
Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа өрсөлдсөн тэрбээр эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр ялсан. Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан юм. Тэгвэл өчигдөр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан. Ийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Алла Черкасоваг 2:2-оор ялж, “бөмбөрцөгийн хүчтэн” гэдгээ тод томруунаар харууллаа.
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.