Шууд Chart

ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурлын хэвлэлийн хурал болно

2019-09-23 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


"Blue sky" зочид буудал

09:00 цагт: Хэвлэл мэдээллийн бодлого #4 "Сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл" дугуй ширээний ярилцлага болно.

10:00 цагт: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 88049313

Барилгын Политехник Коллеж

10:00 цагт: “Хүртээмжийн өдөрлөг” болно. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зүгээс хөгжлийн бэрхшээл, тэгш хамрагдалт, хүртээмжийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа болно. Утас: 88801609, 99076229

БСШУЯ

10:30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурлын хэвлэлийн хурал болно. Утас: 88008781, 99012549

ШУТИС

11:00 цагт: Эрдэмтдийг алдаршуулах, бахархал хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас 99086975

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль болох нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

"Novotel" зочид буудал

12:00 цагт: "Харанга" хамтлагийн 30 жилийн ойд зориулсан "Харанга 30 жил - Замд гаръя..." тоглолтын хэвлэлийн хурал болно. Утас: 91913172, 95000999

“Мишээл экспо” төв

13:00 цагт: "Намрын ногоон өдрүүд - 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Алсыг харъя-Органикийг сонгоё" өдөрлөг болно. Утас: 80019000

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурлын хэвлэлийн хурал болно  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй