
Холын эргүүлийн зорилго нь “Бентью суурин дахь НҮБ-ын бааз “Рубкона” нисэх буудал, “Маёом”, “Манкиен суурин-Рубкона” нисэх буудал-Бентью хот дахь НҮБ-ын баазын чиглэлийн холын зайн урт хугацааны агаарын эргүүл хийх, Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах, НҮБ-ын цэргийн сүр хүчийг харуулах, БНӨСУ-д энх тайван цаг ирж буйг орон нутгийн иргэдэд мэдрүүлэх, иргэн цэргийн ажиллагааг бэхжүүлэх, Хүчний командлагчийн ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, НҮБ-ын цэргийн холбогч офицерууд болон энгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, газар орны туршуул хийх, орон нутгийн ард иргэдээс мэдээлэл олж авахад чиглэгдэх аж.
Мөн түүнчлэн UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн алба хаагчид борооны улирлаар, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд анх удаа дугуйтай эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Харин үүнээс хойш 4 дэх удаагийн холын зайн эргүүл бөгөөд агаарын эргүүлийн үүргийг анх удаа дугуйтай хослуулан гүйцэтгэсэн юм.
Түүнчлэн холын эргүүлийн үүрэг гүйцэтгэх бэлтгэл ажлыг өмнөх 3 удаагийн дугуйтай эргүүлийн явцад олж авсан дадлага, туршлагадаа үндэслэн, үүрэг гүйцэтгэхэд оролцох цэргийн алба хаагчдыг сонгож бэлтгэлийг ойрын зайд, богино хугацаанд хангасан аж.
Холын агаарын эргүүлийг анх удаа дугуйтай хослуулж гүйцэтгэжээ | ||
Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.