
. Бентью хотод ажиллаж буй цэргийн багийн ажил, ажиллагааны газар орны цагийн байдал, цэргийн багуудын үүрэг гүйцэтгэлт, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцахаар АНУ-ын хүчний Нэгдсэн штабын Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга, хошууч генерал Жосеф Витлок тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зочилсон байна.
Энэ үеэр зочид Монгол Улсын Зэвсэгт хүчний “Хубилай” баазад айлчилж батальоны танилцуулга, өдөр тутмын үйл ажиллагаа, харуул хамгаалалттай танилцан, оройн зоог барьж, үндэсний урлагсурталчлах хэсэгчилсэн тоглолт үзэж сонирхсон байна. Хошууч генерал Жокеф Витлок хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальон, НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ маш амжилттай гүйцэтгэсэнд талархаж байна. Та болон таны цэргүүдийн Бентью хотод оруулсан хувь нэмэр маш их. Та бүхэн АНУ-ын “Даян дэлхийн энх тайвны төлөөх санаачлага” хөтөлбөрийг дэмжиж ач тусыг нь үзүүлж байгаад би хувьдаа талархаж байна. Та бүхний гэртээ харих зам тань дардан байхыг хүсье. Та бүхний БНӨСУ-д хийсэн бүхий л зүйлд бахархаж байгаагаа дахин илэрхийлье” хэмээн дурдсан нь нийт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадварт өгсөн үнэлгээ аж.
Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн баг бүтээн байгуулалт, орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн ажлууд, мөн гадна, дотны хүндэт зочид, төлөөлөгчдийг хүлээн авсан, UNMISS ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын дунд анх удаа “ДАНКОН”, “МОНМАРШ“, “MONCUP” 2019 тэмцээнийг амжилттай зохион байгуулсан, энхийг сахиулах ажиллагаанд дугуйтай эргүүл болон урт хугацааны агаарын эргүүлийг дугуйтай хослуулан, тэр тусмаа холын зайн эргүүлийг Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид борооны улирал үргэлжилж буй цаг агаарын хүнд нөхцөлийг үл ажран гүйцэтгэсэн зэрэг хамгийн анхны бүхнийг хийж гүйцэтгэсэн билээ.
Жосеф Витлок: БНӨСУ-д хийсэн бүх зүйлд бахархаж байгаагаа илэрхийлье | ||
Үзсэн: 368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.