
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 24-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гадаад харилцааны яам
09:00 цагт: Зэрлэг амьтдын асуудлаарх Төв болон Зүүн хойд Азийн бүсийн экспертүүдийн уулзалт "Зэрлэг амьтдын өвчлөл" сэдвээр үргэлжилнэ. Утас: 88054040
“Холидэй Инн” зочид буудал
09:00 цагт: Үндэсний хөгжлийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг танилцуулах “Үндэсний хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулна. Утас: 99003052
“Кемпински Хаан Палас” зочид буудал
09:00 цагт: Хоёр жил тутам зохион байгуулагддаг сүрьеэгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөн энэ удаа сүрьеэгийн оношилгоонд ашиглаж буй дэвшилтэт технологийг өргөжүүлж, тогтвортой байдлыг хангах уриан дор “Эмнэлзүйн микробиологчид, сүрьеэгийн лаборант нарын үндэсний XIII зөвлөгөөн” болно.
Спортын төв ордон
10:00 цагт: Сонирхогчдын боксын ДАШТ-д оролцсон үндэсний шигшээ багийн тамирчдын цугларалт болно. Энэ үеэр ДАШТ-ын хүрэл медальт Э.Цэндбаатар сэтгүүлчдэд ярилцлага өгнө. Утас: 88077933
МҮХАҮТ
10:00 цагт: Гаалийн ерөнхий газраас МҮХАҮТ, Европын холбооны худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Бизнес эрхлэгчдээ сонсъё” уриан дор “Гааль-Бизнесийн уулзалт” зохион байгуулна. Утас 99145985, 99106505
Нийслэлийн цагдаагийн газар
10:00 цагт: Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Дураараа биш ээ Дүрмээрээ” нэгдсэн арга хэмжээний хэвлэлийн хурал болно.
Cүхбаатарын талбай
11:00 цагт: Батлан хамгаалах салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 88111619
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:00 цагт: Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооноос нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалттай холбоотой тайлбар хийнэ.
11:30 цагт: Блюз хатагтай, соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн, Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо энэ сарын 30-нд толилуулна. Тус тоглолтын хэвлэлийн хурал болно.
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн залуучуудын холбоодоос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүд болон Хотын захиргаанд хандаж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
ӨНӨӨДӨР: Боксын ДАШТ-д оролцсон үндэсний шигшээгийн цугларалт болно | ||
Үзсэн: 456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.