
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сонгуулийн үеэр фэйсбүүк пэйж ашиглахдаа заавал зөвшөөрөл авна гэв”, “Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина”, “Л.Оюун-Эрдэнэд хэн зөвлөдөг вэ?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Нийслэлийн нэг шөнийн бараан амьдрал”, “Хүн эмчилдэг мэргэжилтнүүдийн сургалтыг хөсөр хаяжээ”, “Хууль бус наймаанд оролцсон дипломат ажилтнуудыг татаж эхлэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгчийн хориг УИХ тарах замыг заслаа”, “Уламжлалт анагаах ухааны салбарт инноваци хөгжүүлэх боломжтой”, “Хариуцлагагүй компаниудыг бүтээн байгуулалтад оролцуулахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Санал асуулгатай дөрөө харших ээлжит бус сонгууль”, ““Харанга” 30 нас хүрч, замд гарлаа”, “Цөмийн зэвсэг үү эсвэл заль уу? Лалын ертөнц дэх уралдаан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.