
Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 3628 удаагийн байгалийн аюулт үзэгдэл, осол гарчээ. Үүний улмаас 162 хүн амиа алдаж, 57 хүн гэмтэж, 26 мянга гаруй мал, амьтан хорогдож, улсад 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн
Түүнчлэн өнгөрсөн онд хүчтэй, салхи шуурга 13 удаа дэгдсэн бол энэ оны эхний найман сард эл үзүүлэлт 51 болжээ. Мөн 14 удаа аянга буусан нь өнгөрсөн жилийнхээс долоо дахин их, байгалийн аюулт үзэгдлээс гадна хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой ой, хээрийн түймэр 91 удаа дэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн усанд осолдож, хохирсон иргэний тоо 25 хувиар өссөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Мөн гамшгийн үед онцгой байдлын алба хаагч болон орон нутгийн иргэд 1049 иргэний амийг аварч, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 44.1 тэрбум төгрөгтэй дүйх өмч, хөрөнгийг хамгаалсан байна.
Гамшгийн үеэр 1049 иргэний амь аварчээ | ||
Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.