
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан I шатыг анх удаа давж, холбооныхоо түүхт 60 жилийн ойдоо том бэлэг барьсан билээ. Ийн Монголын баг анх удаа ДАШТ-ий II шатад өрсөлдөхдөө эхний тоглолтоо Мьянмарын багийн эсрэг өөрийн талбайдаа хийж, гурван оноо авч шинэ түүх бичсэн юм. Тэгвэл энэ анхны хожлыг авчирч, түүхэн гоолын эзэн болсон тоглогч бол А.Дөлгөөн.
Харин хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Дөлгөөн өнөөдөр өөрийнхөө өмсгөлийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Түүнчлэн эл өмсгөлөөс олсон орлогыг хүнд өвчин туссан нэг нас зургаан сартай П.Яруу-Эрдэнэ охины эмчилгээнд хандивлах юм байна.

Түүхэн гоолын эзэн А.Дөлгөөн П.Яруу-Эрдэнэ охины эмчилгээнд тусална | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.