
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Удирдлагын академи
09:00 цагт: Төрийн албаны эрхэлсэн түшмэлүүдэд зориулсан “Төрийн бодлого томьёолох, олон нийтийн шинэ мэдээллийн хэрэгсэл, улс төрийн өөрчлөлт” сэдэвт сургалт болно.
"Новотел" зочид буудал
09:00 цагт: "Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь" сэдэвт сургалт болно.
“Кемпински Хаан Палас” зочид буудал
09:00 цагт: Хоёр жил тутам зохион байгуулагддаг сүрьеэгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөн Сүрьеэгийн оношилгоонд ашиглаж буй дэвшилтэт технологийг өргөжүүлж, тогтвортой байдлыг хангах уриан дор болж байна. “Эмнэлзүйн микробиологчид, сүрьеэгийн лаборант нарын үндэсний XIII зөвлөгөөн” хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
"Холидэй Инн"
09:00 цагт: “Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн хаалтын арга хэмжээ болно.
Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
09:00 цагт: "Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь" үндэсний форум болно.
“Тавантолгой түлш” ХХК
10:00 цагт: УИХ-ын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаатай танилцана. Мөн үргэлжлүүлэн Тахилт дахь Дундын агуулах, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн борлуулалтын цэгт ажиллаж, Чингэлтэй иргэдтэй уулзалт хийнэ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
10:00 цагт: Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
Хавдар Судлалын Үндэсний Төв
12:00 цагт: “Эрүүл Монгол мах эко” үндэсний үйлдвэрлэгч компанийхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдар судлалын үндэсний төвд бүтээгдэхүүнээ хандивлана. Утас: 99063902
ӨНӨӨДӨР: "Үдийн цай" хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.