
Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч О.Норовсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд Үндэсний статистикийн хорооноос ямар тоон мэдээлэл, статистикийг шууд авах боломжтой вэ?
-Үндэсний статистикийн хороо байгуулагдаад 95 жил болж байна. Байгуулагдсан цаг хугацаа болон түүнээс өмнөх хугацааны тоон мэдээлэл, статистик хадгалагдаж байгаа. Түүнчлэн зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших үе буюу 1990 оноос өнөөг хүртэлх тоон мэдээллийг эмхэтгэж хэвлүүлсэн. Үндэсний статистикийн хорооны www.1212.mn цахим хуудсанд 37 салбарын үзүүлэлт, тоон мэдээллийг иргэдэд нээлттэйгээр байрлуулсан байгаа. Мөн тус цахим хуудасны мэдээллийн сан болон шинээр нэмэгдэж буй статистиктай “1212” аппликейшн ашиглан гар утаснаасаа танилцах боломжтой. Түүнчлэн 19001212 дугаарын утсаар холбогдож авч болно.
Үүнээс гадна манайхаас үе шаттай хэд хэдэн сургалт үнэ төлбөргүй зохион байгуулдаг. Тухайлбал, Статистикийн мэдээлэл боловсруулах, хэрхэн ашиглах болон судалгааны арга зүйн талаарх сургалт төрийн байгууллагуудад ордог. Мөн энэ төрлийн сургалтыг хувийн байгууллагууд авахад нээлттэй.
-Үндэсний статистикийн хорооноос ямар судалгаануудыг хариуцаж хийдэг вэ?
-Үндэсний статистикийн хороо тооллого болон түүвэр, захиргааны судалгааг хариуцаж ажилладаг. Үүнээс хамгийн ойрын хугацаанд явагдах тооллого нь Хүн ам, орон сууцны тооллого. Хүн амын тооллогыг 1918 онд анх явуулж эхэлсэн бол Хүн ам, орон сууцны тооллогыг хамгийн сүүлд 2010 онд хийсэн. Мөн 2015 онд Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулсан.
-Ирэх жил болох тооллогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-
. Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэл болон статистикийн мэдээллийг хослуулж байгаа гэдгээрээ онцлог. Тодруулбал, нийт мэдээллийн 90 хувийг бүртгэлд суурилж буюу хүн ам, өрхийн мэдээллийн сангаас бүрдүүлнэ. Тооллогын үеэр иргэд өөрийн харьяа хороо, багийн ажилтан дээр очиж өрхийн мэдээллээ шинэчлэх боломж бий. Мөн тооллогын үеэр ажиллах цахим хуудас руу нэвтэрч өрхийн мэдээллээ шинэчилж болно.Иргэдэд хандаж хэлэхэд Хүн амын тооллогын үеэр Үндэсний статистикийн хорооноос айл өрхүүдэд бүртгэл хийж буй ажилтнуудын ажлыг хүндэтгэж, өрхийн мэдээллээ шинэчлээрэй. Бүртгэлийн ажилтнууд албаны хувцас, ажлын үнэмлэхтэйгээ айл өрхүүдээр явж тооллого хийнэ.
О.Норовсамбуу: Хүн ам, орон сууцны тооллого 2020 оны нэгдүгээр сард болно | ||
Үзсэн: 1543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.