Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-09-26 09:07:34

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд асан М.Энхсайхан: УИХ тарвал төрийн эрх мэдэл вакум орчинд орж, нийгмийг тогтворгүй байдал руу чирэх эрсдэлтэй”, “Төмс, хүнсний ногооны хураалт ид үргэлжилж, харин тариа хураалт удааширч байна”, “Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Би барилга барьдаг хүн, 26 байр худалдаж авах уу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Өргөтгөлийн хүчинд өвлийг давна”, “Хомсдолын хоёр шалтгаан”, “Гадаадад гаргасан 46 сая ам.долларын хөрөнгийг тогтоон, битүүмжиллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ““Эрдэнэс Тавантолгой” нэг тонн нүүрсний үнийг найман ам.доллараар нэмэгдүүлнэ”, ”П.Ганхүү: Утааг бууруулах шийдэл нь метан хий байх болно”, “Их хуралд хүргэх үг мину” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гутай, Шургадаг, Наймт голуудыг газрын зургаас хасаж, бүлэг ордыг ашиглах гэж байна”, “Д.Тогтохсүрэн: Би УИХ-ыг тараах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулаагүй”, “” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй