Шууд Chart

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Отгондалай нар “нууц” авьяасаа нээв

2019-09-27 10:00:00

Дэлхийн 20 гаруй орны үзэгчдэд хүрсэн тус шоуны үндсэн хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, Хөгжим, цэнгээнт нэвтрүүлгийн редакцын редактор Ч.Шижирбаатар нар ажилласан. Харин зочин хөтлөгчөөр "Мон-Алтиус Цагаанбаатар" жүдо бөхийн академиа байгуулж, элсэлтээ аваад буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ийн хүрэл медальт Д.Отгондалай(Оки), гавьяат жүжигчин, “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд(Боёо) нар ажиллажээ.

Эрхэм уншигч та бүхэн эх орныхоо Төрийн дууллыг тив дэлхийд эгшиглүүлж, Монгол Улсын Төрийн далбааг олимп, дэлхийн тэнгэрт мандуулсан жүдоч Х.Цагаанбаатар, боксчин Д.Отгондалай нар “нууц” авьяасаа дэлгэж "Монгол Нинжа дайчид" телевизийн шоуг хэрхэн хөтөлж, тайлбарласныг энэ сарын 29-нөөс эхлэн ням гараг бүрийн 21:10 цагт хүлээн авч үзээрэй.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Отгондалай нар “нууц” авьяасаа нээв  
Үзсэн: 7671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй