Шууд Chart

Д.Гантулгын буруутай эсэхийг ирэх сарын 3-нд шүүнэ

2019-09-27 12:22:06

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдсэн эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-ний өдөр хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийн

Хэргийг эргэн сануулахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хэрэг 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдсэн. Үүнээс хойш жил гаруй хугацаанд шалгагдаад 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал болсон юм. Шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Өнгөрсөн хугацаанд буюу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр дахин гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учир яллагдагчаар татсан байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Гантулгын буруутай эсэхийг ирэх сарын 3-нд шүүнэ  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй