
Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч нас барсан хэргийг тодруулахаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас зарим асуултад хариулт авлаа.
-Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр энэ сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машинаас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болоод бусад эцсийн хариу гараагүй байгаа. Тухайн үед хадлан дээр ажиллаж байсан цэргүүдийг дэд ахлагч н.Баяртулга ахалж явсан. Миний мэдэж байгаагаар
. Харин бусад дүгнэлт хараахан эцэслэн гараагүй учраас хэлэх боломжгүй.-Хадлан хураах ажилд Зэвсэгт хүчний анги салбарыг оролцуулах шийдвэр байдаг уу?
-Улс орныг хамарсан бүтээн байгуулалтын ажил цаг үеийн арга хэмжээ, аж ахуйн ажилд цэргийн анги салбарын ажлыг алдагдуулахгүйгээр оролцуулж болно гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамтай. Энэхүү журмынхаа дагуу дээрх цэргүүд тухайн нутаг дэвсгэр дэх Зэвсэгт хүчний нөөцийн сүргийн хадлан бэлтгэх ажилд явж байгаад ийм осол гарсан. Тухайн үед дүрмийнхээ дагуу ангийн захирагч тушаал гаргаж ажиллуулсан байгаа.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнтэй холбоотой тухайн удирдан ажиллуулж байсан албан тушаалтнуудад сахилгын хариуцлага тооцсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Тухайн үед өвс ачсан машин дээр цэргүүд суулгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн үйлдэл. Тиймээс тухайн үед хариуцаж ажиллуулж байсан албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйгээс ийм асуудал болсон гэж урьдчилан дүгнэсэн. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч дэд хурандаа Т.Тогмиддүүмий бид хоёрт Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс үүдэлтэй ийм осол болсон гэдгээр Жанжин штабын даргын, Хуурай замын цэргийн командлалын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан.
-Цаашид энэ төрлийн хэрэг зөрчил гарч болзошгүй. Хэрхэн сэргийлэх вэ?
-Ер нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиулах зайлшгүй шаардлага байна гэж үзээд бидэнд сахилгын арга хэмжээ авсан. Улс орны хэмжээнд тэр дундаа энэ жилийн хувьд хур бороо ихтэй, ургац арвинтай байгаагаас үүдэж энд тэнд аж ахуйн нэгж байгууллагууд дээр ажиллаж буй цэрэг олон бий. Бид цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах бүх чиглэлээр нь үүрэг даалгавар өгсөн. Зарим газруудад шалгалт хийсэн байгаа. Мөн тухайн үед ахалж байсан хүнд энэ хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа хариуцлага тооцно. Амиа алдсан алба хаагчийн оршуулгын тэтгэмж мөн “Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн хууль”-д заасны дагуу ахлагчийн цалинг таван жилийн дунджаар тооцож ар гэрийнхэнд нь олгосон.
Б.Амгаланбаатар: 327 дугаар ангийн байлдагч чиргүүлтэй машинаас унаж амиа алдсан | ||
Үзсэн: 4343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.