Шууд Chart

Телевизийн бурхад “Цагийн хүрд” хөтөлбөрийг үзэгчиддээ хүргэнэ

2019-10-01 11:23:30

Олон улсын ахмадын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблей 1992 онд жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг дэлхий даяар зарлан тунхагласан билээ.

Тэгвэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” суваг энэ жилийн Олон улсын ахмадын баярын өдрөөр ахмадуудаа хүлээн авч “татгалзахын аргагүй санал” тавилаа. Энэ нь ижил дасал болсон “хоёр дахь гэртээ” эргэн нэг удаа ажиллаж, телевиз үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр дахин нэг “болзооч” гэсэн юм. Ийн энэ өдөр бурхан найруулагч, редактор, эвлүүлэгч тэргүүтэй “Монголын мэдээ” сувгийн ахмадууд “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн айл бүрийн хойморт хүргэх болно. Тухайлбал, Олон улсын ахмадын баярын өдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрийг телевизийн анхны мэдээг хөтөлж байсан соёлын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат нэвтрүүлэх юм. Түүнчлэн залуу үеийнхэн ахмадуудыгаа дахин дэргэдээс нь харж, суралцана.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Телевизийн бурхад “Цагийн хүрд” хөтөлбөрийг үзэгчиддээ хүргэнэ  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй