
Ирэх онд аялал жуулчлалын салбараас 2.5 их наяд буюу нэг тэрбум ам.долларын орлого төсөвт төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа БОАЖЯ-ны сайд саяхан тохиосон Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр мэдэгдэв. Тэрбээр “Үүний тулд шийдвэрлэх асуудал олон бий. Энэ нь зөвхөн төрөөс хийх ажил биш. Бизнес эрхлэгчид ч эл салбараа сайжруулахын тулд бидэнтэй хамтрах хэрэгтэй” гэв.
Мөн аялал жуулчлалын салбарт мөрддөг стандартыг шинэчлэх, хуульд өөрчлөлт оруулах, баталгаагүй тээвэр болон хоолны үйлчилгээ үзүүлдэг иргэдийг журмаар зохицуулах, тусгай зөвшөөрөлтэй газарт хууль бус үйл ажиллагаа явуулж буй компанийн зөвшөөрлийг цуцлах зэрэг ажил хийж буйгаа иргэдэд танилцуулсан юм.
Үүнээс гадна аялал жуулчлалын салбар дахь хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг хөгжүүлэхэд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна.
.Аялал жуулчлалын салбараас нэг тэрбум ам.доллар төвлөрүүлнэ | ||
Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.