
- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан болно. Утас: 91915340, 99047423, 99519677
"Кемпински Хан Палас" зочид буудал
09:00 цагт: Хамтарсан кредит олгох механизмын хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулж буй Бизнес эрхлэгчдийг холбох арга хэмжээ болно. Утас: 99197985
Дэлхийн Банк
11.00 цагт: Хүүхдийг ивээх сан Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2019-2023 онд Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлнэ. Уг төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99081716
УДБЭТ
12:00 цагт: УДБЭТ-ын 57 дахь улирлын тоглолтын нээлт болох гэж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.
"City" Tower
14:00 цагт: "Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд" зөвлөгөөн болно. Утас: 90910510
ӨНӨӨДӨР: Мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын зөвлөгөөн болно | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.