
Өчигдөр буюу энэ сарын 3-ны өглөө Дорноговь аймгийн Иххэт суманд хутганы шархтай иргэн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад "Хохирогч өөрийгөө хутгалсан" гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Түүнчлэн уг дуудлагын мөрөөр Иххэт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ хэргийн газарт түргэн шуурхай очиж, ажиллан хохирогч Ө нь бусдад хутгалуулж амиа алдсан болохыг тогтоожээ. Түүнчлэн гэмт этгээдийг мэргэжлийн ур чадвар гарган баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаа мэргэжлийн ур чадвар гарган гэмт этгээдийг илрүүлэв | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.