Шууд Chart

Шатаж буй гэрээс долоон хүний амь аварчээ

2019-10-04 11:06:20

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд өнгөрсөн сарын 28-нд 01:00 цагийн орчимд гэр хорооллын хоёр айлд гал гарчээ. Энэ дуудлага мэдээллийн дагуу Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, иргэн Д.Мөнхбат нар тухайн газар ажиллаж, шатаж буй гэрээс долоон хүнийг гаргаж, амийг нь аварсан байна. Тэднийг очиход галд шатсан гэр хүнгүй байсан бөгөөд хажуугийн гал авалцсан гэр дотор Д.Цэемаа /70 нас, эм/, Б.Ууганбаяр /14 нас/, Б.Отгонбаяр /12 нас/, Э.Саруулбуян /9 нас/, Э.Цэлмүүн /5 нас/, У.Маргад /1 нас/ нар угаартсан байжээ.

Үүнээс гадна тухайн хашаанд байсан тээврийн хэрэгсэл, байшин, хураалттай өвсийг галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлжээ.

Ташрамд дуулгахад, гал гарах үеэр хоосон гэрийн эзэд сумын төвд байсан бөгөөд холбогдох байгууллагууд шалгалт явуулж, галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шатаж буй гэрээс долоон хүний амь аварчээ  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй