
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ийн өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй бригадын генерал Д.Ганзориг нарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигийг уншиж танилцуулав. Түүнчлэн хошууч генерал А.Ганбат Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийлж, хошууч генерал А.Ганбатад амжилт хүсэж, тамгаа гардуулж өгөв.
Ташрамд дурдахад, ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерын хоёр шатны дамжаа дүүргэсэн аж. Тэрбээр Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил зүтгэсэн.
ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг тамгаа авлаа | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.