Шууд Chart

“Ford explorer” автомашины шинэ загварыг 2020 онд зах зээлд нийлүүлнэ

2019-10-08 15:44:45

АНУ-ын “Ford Motor”, БНХАУ-ын “Changan Automobile” компани хамтран байгуулсан автомашин үйлдвэрлэгч “Changan Ford” 2021 он хүртэлх хугацаанд 18 шинэ загварыг зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа талаар CCTV мэдээллээ. Тус компанийн худалдаанд гаргах шинэ загварын тав нь байгальд ээлтэй, цахилгаанаар ажилладаг хөдөлгүүртэй байх аж.

“Changan Ford” компани Чунчин хотод 2001 онд байгуулагдсанаасаа хойш 800 тэрбум юань буюу 112 тэрбум ам.долларын нийт өртөг бүхий 6.5 сая автомашин үйлдвэрлэжээ.

Харин 2017 оны байдлаар Хятадын зах зээл дэх автомашины борлуулалт багасаж, жилд 819 мянган автомашин зах зээлд нийлүүлсэн бол 2018 онд энэ байдал улам л буурч, жилд 378 мянган машин л борлуулсан аж.

Сонирхуулахад, “Ford Motor” компани Хятадын зах зээлд гаргах шинэ загваруудынхаа талаар онцлохдоо тансаг зэрэглэлийн болон байгальд ээлтэй, цахилгаан хөдөлгүүрт гэсэн хоёр гол чиглэлийг баримтлах юм байна. “Changan Ford” .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Ford explorer” автомашины шинэ загварыг 2020 онд зах зээлд нийлүүлнэ  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй