
Үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг. Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 орон Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар санал нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан юм.
Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Түүнчлэн Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөрт зориулсан хүүхдийн наадам энэ сарын 21-нд Говь-Алтай аймагт болно. Тус наадамд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн болон ОХУ-ын хүүхдүүд оролцох аж.

Ирвэс хамгаалах олон улсын өдөрт зориулсан хүүхдийн наадам болно | ||
Үзсэн: 1359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.