
“Үдийн хоол 2020 - Юу идэх вэ, Илчлэг үү, Шим тэжээл үү?” сэдэвт уг уралдаанд ерөнхий боловсролын ахлах ангийн буюу X-XII ангийн сурагчид багаар оролцох боломжтой аж. Тус уралдаанд оролцох баг нь тухайн сургуулийн X-XII ангийн 3-5 хүртэлх тооны сурагч болон нэг багшаас (тухайн сургуулийн) бүрдэх бөгөөд нэг сургуулиас хэчнээн ч баг оролцож болох юм байна.
Ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчдын бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхыг хөгжүүлэх зорилготой тус уралдааны бүтээлийг энэ сарын 29-ний өдрийн 16:00 цаг хүртэл math.setguul@gmail.com хаягаар хүлээн авах аж.
Мөн багууд бүтээлээ илгээхийнхээ өмнө www.mat.mn болон www.facebook.com/math.setguul хуудаснаас бүртгэлийн маягт татаж, бөглөөд math.setguul@gmail.com хаяг руу илгээх юм байна.
Математик, статистик загварчлалын улсын хоёрдугаар уралдаан болно | ||
Үзсэн: 1425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.