
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд хамгааллын газрын дарга Б.Баярмаа, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагч, ахмад ажилтнууд, хүүхэд хамгаалагч нарын төлөөлөл оролцлоо.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
1949 онд Цагдан сэргийлэх газрын Багачуудын хэргийг эрхлэх байцаагчаар н.Минжүүр томилогдон ажиллаж, 1959 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт “Хүүхдийн тасалгаа” нэртэй тасгийг гурван алба хаагчийн орон тоотой байгуулснаар өнөөдрийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж болох "Хүүхдийн алба" байгуулагдсан түүхтэй билээ.
Цагдаагийн байгууллагын хүүхдийн албанд ажиллаж байсан үе үеийн алба хаагчид болон одоо ажиллаж байгаа нийт алба хаагчиддаа түүхт 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе.



Цагдаагийн байгууллагын Хүүхдийн албаны түүхт 70 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.