Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Азийн хотуудын орон сууцны IV форум” болно

2019-10-14 08:00:00
Error loading player: No playable sources found

- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

НҮБ-ын байр

09:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт” зохион байгуулна. Утас: 70105652

хүүхдийн ордон

09:00 цагт: Дорноговийн соёлын өдрүүдийн хүрээнд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 15 дугаар наадам болно. Утас: 99037795, 96611353

"Туушин" Зочид буудал

09:30 цагт: “Нийслэлийн орон сууцны корпораци” “Азийн хотуудын орон сууцны IV форум” зохион байгуулна. Тус форумын нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Давга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцоно. Утас: 88104671

МУИС-ийн I байр

10:00 цагт: Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан "Дүрс бичлэгийн стандарт даяаршлын талбарыг бий болгоно" сэдэвт семинар зохион байгуулна. Утас:90910510

"Тэнгис" кино театр

17:00 цагт: Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ  сарын 14-20-нд болно. Тус наадмын зохион байгуулагчид, уран бүтээлчид хамтран хэвлэлийн хурал хийнэ. Утас: 319015, 319017.

Улсын драмын эрдмийн театр

19:00 цагт: Дорноговийн соёлын өдрүүдийн хүрээнд У.Шекспирийн “Лир ван” жүжиг тоглогдоно. Утас: 99037795, 96611353

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Азийн хотуудын орон сууцны IV форум” болно  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй