
Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд БНХАУ-ын Үхань хотноо болох талаар CCTV мэдээллээ. Түүнчлэн Дэлхийн цэргийн спортын долоодугаар наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 10-нд хэвлэлийн хурал хийж, тус наадмын цом болон медалийг танилцуулсан байна. Тодруулбал, дээрх наадмын ялагчдад “Энх тайван найрамдлын од” медаль болон “Тэнфэй” цомыг олгох аж.
Ташрамд дуулгахад, 10 орны армийн баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх тус наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчнээ төлөөлөн 2019 оны дээд лигийн аварга “Алдар танан гарьд” баг анх удаа багийн спортын төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа байна.
.Дэлхийн цэргийн спортын наадамд Монголын баг өрсөлдөнө | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.